|
|
||
ШХАБ-ын гишүүн орны удирдагчдын зөвлөлийн 17 дахь хурал 8, 9-нд Казакстаны нийслэл Астанад болж, Энэтхэг, Пакистан хоёр улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх юм. Оросын мэргэжилтэн саяхан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Гишүүний тоог нэмэгдүүлэх нь ШХАБ-ын нэр нөлөөг өргөтгөх тул цаашдаа тус байгууллагын эдийн засаг, аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой хэмээн онцолжээ.
Оросын Эдийн засгийн дээд сургуулийн дорно дахин судлалын газрын ахлагч Алексей Маслов: Энэтхэг, Пакистаныг гишүүнээр элсүүлсний дараа, ШХАБ дэлхийн хүн амаар хамгийн олон, хамарсан нутаг дэвсгэрийн хүрээ хамгийн өргөн уудам, хамтын ажиллагааны байгууллага болох юм. Энэтхэг, Пакистан бол "нэг бүс нэг зам" дагуу орон. Мөн хил дамнасан эдийн засгийн үүрэг биелүүлэх боломж бүрдэж байгаа нь тус байгууллагын нэр нөлөөг нэмэгдүүлэх юм гэжээ.
Оросын тусгаар орнуудын холбоог судлах газрын дэд дарга Владимир Евсеев: ШХАБ өргөтгөл хийсний дараа эдийн засаг, ялангуяа Төв Азийн орнуудын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах замаар терроризмын нийгмийн суурийг нимгэлж, нийгэм, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ёстойг анхааруулжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |