• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн үйл хэрэгт дур зоргоор дүгнэлт хийхийг эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 18:21:16

Америкийн тал Хонконгийн тухай баримт бичиг нийтэлж, Хонконгийн үйл хэрэгт дур зоргоор дүгнэлт хийсэн явдалд Хятадын тал дургүйцлээ илэрхийлж, эрс эсэргүүцэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин 8-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэллээ.

Хуа Чүнь-Ин: "Хонконг эх орныхоо эрх мэдэлд нэгдсэнээс хойш "Нэг улс хоёр систем", тулгуур хуулийг бодитоор, тууштай хэрэгжүүлж, Хонконгийн иргэд хуулийн дагуу эрх чөлөөгөө бүрэн гүйцэд эдэлж байна. Энэ бол ямарваа шударга, төвийг баримталсан хүний хувьд үгүйсгэх аргагүй бодит хэрэг юм. Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс, Хонконгийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг, ямарваа гадны орон хошуу дүрэх эрхгүй. Америкийн тал Хонконгийн тухай баримт бичиг нийтэлж, Хонконгийн үйл хэрэгт дур зоргоор дүгнэлт хийж байгаад бид дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Хонконгийн тухай асуудалд хянуур болгоомжтой хандахыг Америкийн талаас шаардаж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе