• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 19:21:28

8-нд Бээжин хотноо БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт нээгдлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Чибао нээлтийн ёслолд оролцож, "хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн орнуудын хөгжлийг ахиулъя" сэдэвт үг хэлсэн байна.
 
Лю Чибао: БРИКС-ийн орнууд бол шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын чухал төлөөлөл юм. БРИКС-ийн тогтолцоо нь өнөөгийн дэлхийн шинэ хөгжлийн хүчний эв нэгдэл хамтын ажиллагааны индэр билээ. БРИКС-ийн хамтын ажиллагаа хоёр дахь 10 жилээ эхлүүлж буй энэ үед, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохиогдож байгаа нь БРИКС-ийн орнуудын удирдагчдын 19 дэх уулзалтад сайн сайхан боломж бүрдүүлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэх болно гэжээ. \Ренчинсоо\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе