• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний гарын үсэг бүхий нийтлэл олны талархлыг хүлээж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-08 11:00:53
БНХАУ дарга Ши Жиньпин БНКУ-д төрийн айлчлал хийхийн өмнө буюу 7-нд "Казакстан Үнэн Сонин"-д "Хятад Казакстны харилцаанд хүслийн жигүүр ургуулъя" хэмээх гарын үсэг бүхий нийтлэл нийтэлж, уншигчдын талархлыг хүлээсэн юм.

Казакстаны Үндэсний Агентлаг мөн өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, Казакстан, Хятад дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ойн үеэр Ши Жиньпин дарга Казакстанд төрийн айлчлал хийж буй нь хоёр орны харилцааг улам ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

"Өнөөдрийн Казакстан" агентлагийн захирал, ерөнхий редактор Тимур Куватов: Ши Жиньпин даргын гарын үсэг бүхий нийтлэл стратегийн өндөрлөгөөс хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар өгүүлж, хоёр орны ирээдүйн олон салбар дахь хамтын ажиллагааны сайн сайхан хэтийн төлвийг төсөөлсөн юм. Айлчлал хоёр орны харилцааны хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх нь дамжиггүй гэжээ.

Казахстаны эрдэмтэд: Хятад, Казакстан "Нэг бүс нэг зам" санаачилгыг нааштай хэрэгжүүлж байна. Өдгөө хоёр орны хамтын ажиллагаа эхний үр дүнд хүрч, Казакстаны иргэдийн амьжиргаа улам сайжирч байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе