Өмнөд хойд Солонгос харилцаагаа сайжруулахыг дэмжиж байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-08 17:42:21
8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин хэлэхдээ: Өмнөд, Хойд Солонгос хэлхээ холбоогоо эрчимжүүлж, солилцоог нэмэгдүүлэн, харилцаагаа сайжруулж, эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахыг Хятад улс дэмжиж байна гэжээ.
Юнхаб агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Куан Ва Кан Парламентад үг хэлэхдээ: БНАСАУ-д хориг арга хэмжээ хэрэгжүүлж, дарамт үзүүлж байгаа нь Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байхыг ахиулахын төлөө бөгөөд эцсийн зорилго биш юм. Хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хойд Солонгостой хэлэлцээгээ сэргээхийг хичээнэ гэжээ. Сурвалжлагчийн асуултад хариулахдаа Хуа Чунь-Ин дээрх үгийг хэлсэн юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл