• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмтой хамтдаа тэмцэхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-09 15:48:24

8-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао: Олон улсын хамтын нийгэмлэг хамтын хувь заяаны үзэл ухамсрыг буй болгож, терроризмын одоохи байдал, онцлогтой уялдуулан, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмтой хамтдаа тэмцэхийг уриалж байна гэжээ.

Мөн өдөр, Ү Хайтао НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс "Терроризмын үйл ажиллагаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг заналхийлж байгаа" сэдвээр зохион байгуулсан нээлттэй хуралд хандаж: Египет, Афганистан, Их Британи, Франц, Иран зэрэг оронд сүүлийн үед террорист халдлагууд гарч, тухайн улс орны ард иргэдэд асар их хохирол учрууллаа. Бүх хүн төрөлхтний нийтийн дайсан болсон терроризмын нөлөөлөл улсын хилийн дээсийг давж тэлсээр байгаа тул аливаа улс орон үүнтэй ганцаараа тулж чадахгүй, тэгэж ч болохгүй юм гэжээ.

Ү Хайтао : дэлхий нийтээрээ терроризмтой тэмцэх үзэл ойлголтоо нэгтгэж, терроризмын үүсэх хөрсийг арилгаж, тэдний хил давах сүлжээг устган, хөрөнгө хуримтлуулах зам сувгийг тасалж, интернет сүлжээний террорист ажиллагаанд цохилт өгөхийг уриалж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе