|
|
||
6-р сарын 8-нд Астанад БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ.
Ши Жиньпин: Өнөөгий өөрчлөлт ихтэй олон улсын нөхцөлд БНХАУ, ОХУ-ын харилцаа тогтвортой хөгжиж байгаа нь БНХАУ, ОХУ-ын хөгжил төдийгүй дэлхийн энх тайван тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой юм гэжээ. Хоёр тал бие биенийхээ үндсэн эрх ашгийг хамарсан асуудалд харилцан дэмжлэг үзүүлэхээ нэмэгдүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаа Европ, Азийн эдийн засгийн холбоотой уялдуулан бодит үр ашиг гаргаж, нийгэм соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй юм гэжээ.
Ши Жиньпин: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хөгжлийн шинэ боломж, шинэ сорилт тулгарч байна. БНХАУ, ОХУ хоёр тал ойлголцол, зохицуулалтаа нэмэгдүүлэн, "Шанхайн үзэл баримтлал"-ыг мөрдөж, гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, ШХАБ-ын олон улс, бүс нутаг дахь нэр хүндийг ахиулан, Афганистаны дотоодын энх тайван, энхийн аргаар найрамдах явц дахь ШХАБ-ын үүргийг гүйцэд биелүүлэх хэрэгтэй. Хятадын тал Астанагийн дээд хэмжээний уулзалтын дараа ШХАБ-ын ээлжит дарга орны үүрэг гүйцэтгэх тул ОХУ зэрэг бүх гишүүн орнуудтай ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлэн, ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэн, ШХАБ-ын шинэ ээлжийн хөгжлийг хамт ахиулахыг хүсэж байна гэжээ.
Путин: ОХУ, БНХАУ-ын дээд зиндааны харилцаа идэвхтэй байна. Олон улсын өнөөгийн төвөгтэй нөхцөлд ОХУ, БНХАУ ойлголцлоо гүнзгийрүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй. Хоёр улс холбогдох талуудтай хамтдаа хичээж, ШХАБ-ын гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, олон улсын үйл хэрэг дэх байр сууриа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр: Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд дахин баяр хүргэж, "Нэг бүс нэг зам" санаачилга бодит ач холбогдолтой болж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна гэжээ.
Хоёр улсын тэргүүн мөн Афганистан, Солонгосын хойг зэрэг хамтын ашиг сонирхолтой олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |