|
|
||
8-нд ДЭМБ-ын нийтэлсэн мэдэгдэлд: Йеменд холер буюу булчин задрах өвчинд нэрвэгдсэн хүний тоо 100 мянга хүрч, 789 хүн тус өвчний улмаас нас барсан гэжээ.
Мэдэгдэлд, 7-8-нд шилжих шөнийн 24 цагийн байдлаар өвчтөний тоо 5620-оор нэмэгдэж, нийт 101 мянга 810 хүнд халдаж, тус өвчний улмаас нас барсан хүний тоо 43-аар нэмэгдэж, нийт 789-д хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн 3 хоногт 103 хүн нас баржээ.
Йемен улсад өнгөрсөн жилийн сүүлчээр холер өвчин дэлгэрч, дараа нь хэсэг хугацаанд тогтоон барьж чадсан боловч энэ жилийн 4-р сард дахин дэлгэрчээ. ДЭМБ, урт хугацааны дайн мөргөлдөөн, түүнээс болсон дэд бүтцийн сүйдэл, ундны усны хангамж, эрүүл мэндийн систем сүйрсэн зэрэг нь өвчин дэлгэрэх шалтгаан болсон байна гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |