|
|
||
6-р сарын 8-нд Казакстанд айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хамт Астанагийн тусгай экспогийн Хятадын павильонтай танилцаж, Хятад, Казакстаны Ази Европыг дамнасан транзит тээврийн видео холболтын ёслолд оролцсон байна.
Энэ бол Төв Азийн орнуудаас анх удаа зохион байгуулж буй тусгай экспо бөгөөд "Ирээдүйн эрчим хүч" уриан дор зохиогдож байгаа юм. Энэ удаагийн Экспод оролцох 100 гаруй орон олон улсын байгууллагын дунд Хятад улс хамгийн анх Хятадын павильон байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Хятадын павильоныг "Ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам" уриан дор байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй Хятадын уламжлалт эрчим хүчний шилжилт, шинэ эрчим хүчийг нээн ашиглах, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн олон талын ухагдахуун, арга барилыг хуваалцах зорилготой.
Ши Жиньпин нээлтийн ёслолд хэлэхдээ: Хятад, Казакстаны Ази Европыг дамнасан бараа тээврийн галт тэргийг явуулсан нь Хятад, Казакстан хоёр оронд хүртээмжтэй төдийгүй "нэг бүс нэг зам" дагуу орнуудын тээврийг хялбарчилж, хамтын ажиллагааны боломж нээх болно. Энэ нь торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны замыг уян хатан холбоход ашигтай юм гэжээ.
Назарбаев хэлсэн үгэндээ Ши Жиньпин даргын Астанагийн тусгай экспогийн нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийлж, Хятад улсын дэмжлэг, тус экспод идэвхтэй оролцож байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: Хятадын павильоны уриа ногоон торгоны замын хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн харуулсан. Хятад, Казакстаны Ази Европыг дамнасан тээврийн хамтын ажиллагаа бол шинэ эдийн засгийн "Гэрэлт зам" бодлогыг торгоны замын эдийн засгийн бүтээн байгуулалттай үр ашигтай холбосон амжилттай үлгэр жишээ болно. Энэ нь зам дагуу орнуудын эдийн засгийг хөгжүүлж, ард олонд үр ашиг хүртээнэ гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |