• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Нарендра Моди нар уулзав

CRI       (GMT+08:00) 2017-06-09 15:01:41

9-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Астанад Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзжээ.

Ши Жиньпин: одоо олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятад, Энэтхэг дэлхийн хамгийн том хоёр хөгжиж байгаа орон болсны хувьд хамтран ажиллаж, хамтаар урагшилж, өөр өөрийн орны хөгжилд хүчин нэмэх хэрэгтэй бөгөөд дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэн хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хятад, Энэтхэгийн харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Энэтхэгийн талтай хамтаар улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хөгжлийн стратегиэ уялдуулж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар зохицуулалт хийж, Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Хоёр талаараа дээд давхаргын хэлхээ холбоо, механизмын солилцоогоо нягт болгож, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, бодлогоо уялдуулахад тус дөхөм үзүүлэх болно. Худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аж үйлдвэр, аж үйлдвэрийн парк, төмөр замын байгуулалт зэрэг том төслөөр эртхэн ахиц олох болно гэжээ.

Ши Жиньпин Энэтхэг удахгүй ШХАБ-ын албан ёсны гишүүн болох гэж байгаад баяр хүргэж, Энэтхэгийн талтай ШХАБ-ын бүдүүвч дор хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын эрүүл тогтвортой хөгжилд идэвхтэй хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Нарендра Моди: Энэтхэг, Хятад бол эртний соёл иргэншилтэй орон бөгөөд хоёр орны найрсаг харилцаа өнө удаан түүхтэй юм. Олон улсын байдал ээдрээ будлиантай нөхцөлд Энэтхэг, Хятадын сайн сайхан харилцаа нь тогтвортой үйлдэл үзүүлэх юм. Хоёр талаараа хамтын ажиллагааны нөөц хүчээ бадруулж, олон улсын үйл хэрэгт хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, тал талынхаа цөм болсон анхаарал хандуулж байгаа асуудлыг зохистой зохицуулах хэрэгтэй. Энэтхэгийн ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа Хятадын талд Энэтхэг баярлаж байгаагаа илэрхийлж, хоёр талаараа ШХАБ-ын бүдүүвчид хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе