• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ГХЯ-ны дэд сайд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор томилогдов

CRI       (GMT+08:00) 2017-06-09 17:04:21


Материал зураг

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 6-р сарын 8-нд Хятадын гадаад хэргийн яамны дэд сайд Лю Жэньминийг НҮБ-ын эдийн засаг нийгмийн үйл хэрэг хариуцсан дэд нарийн бичгийн даргын тушаалд томилж, НҮБ-ын одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч У Хүнбөг орлохоор боллоо. У Хүнбөгийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 7-р сарын 31-нд дуусгавар болох юм.

Антонио Гутерриш томилгооны мэдэгдэлдээ, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч У Хүнбөгийн урт хугацааны турш НҮБ-ын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд тэрээр НҮБ-ын "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр", НҮБ-ын хөгжиж байгаа жижиг арлын орнуудын олон улсын 3-р хурал, НҮБ-ын хөгжлийн хандив цуглуулах асуудлаарх олон улсын 3-р хурал мөн НҮБ-ын далайн тэнгисийн чуулган зэрэг томоохон төсөл, хурал цуглааны бэлтгэл ажлыг амжилттай удирдсан юм гэжээ.

Гутерриш томилгооны мэдэгдэлдээ танилцуулж хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн тушаалд шинээр орж байгаа Лю Жэньмин 30 гаруй жил дипломат албанд зүтгэсэн туршлагатай дипломатч бөгөөд хоёр талын, бүс нутгийн болон дэлхийн асуудалд дээд хэмжээгээр анхаардаг юм. Лю Жэньмин 10 гаруй жилийн хугацаа зарцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээнд гүнзгий оролцож, "Киотогийн портокол", "Парисын хэлэлцээр"-ийг амжилттай болоход хувь нэмрээ оруулсан юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе