|
|
||
Хятадын олон улсын шинжлэх ухаан технологийн 20-р яармаг 9-нд хамтарсан төсөлд гарын үсэг зурах ёслол зохиосон ба 18 төсөлд тусгагдсан хөрөнгө мөнгөний хэмжээ 19 тэрбум 299 сая юаньд хүрчээ.
Энэ оны эхээр Хятадын засгийн газрын нийтэлсэн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрт, төв байраар гол болгосон эдийн засгийн хөгжлийг шилдэгжүүлж, дэлхийн эх баялгийг хуваарилах, хянах хүчээ нэмэгдүүлнэ гэжээ. Энэ удаа гарын үсэг зурсан төв байраар гол болгосон эдийн засгийн төслийн хөрөнгө мөнгөний хэмжээ 10 тэрбум юаньд хүрч, нийт хөрөнгө мөнгөний 51.8 хувьд хүрсэн байна.
Шинжлэх ухаан технологийн яармагийг 1998 оноос хойш 19 удаа зохион байгуулсан юм. Бүрэн бус бүртгэлээр өмнөх 19 удаагийн яармагт 100 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газар, шинжлэх ухаан технологийн төлөөлөгчид оролцож, 33 мянга гаруй дээд, шинэ технологийн аж ахуйн нэгж, судалгааны байгууллага хамгийн шинэ бүтээлээ оролцуулж, давхардсан тоогоор гадаад дотоодын 120 мянган бизнесмен оролцож, 5432 гэрээ хэлэлцээр, санамж бичиг тохиролцож, тусгагдсан хөрөнгө мөнгөний хэмжээ нь 922 тэрбум 864 сая юаньд хүрчээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |