• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дипломат харилцааг тасалсан нь хүний эрхэнд халдсан явдал гэж зэмлэв

CRI       (GMT+08:00) 2017-06-09 17:23:30

Катарын хүний эрхийн үндэсний зөвлөлийн 8-нд хийсэн хэвлэлийн бага хуралд тус зөвлөлийн дарга Али Бин Сумайх Аль Марри хэлэхдээ, Бахрейн, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн Арабын орнууд, Катартай дипломат харилцаагаа таслахын төлөө далай тэнгис, агаар, эх газрын харилцаа болон хүмүүсийн хэлхээ холбоог таслах зэрэг бодлого хэрэгжүүлэх нь олон улсын хууль, олон улс болон бүс нутгийн хэв журмаас зөрчиж, Катарын иргэдийг хамарсан олон орны ард иргэдийн хүний эрхэнд халдаж, бүс нутгийн улс орны нийгмийн эмх журам, худалдаа эдийн засгийн хэлхээ холбоо, соёлын солилцоонд маш ихээр нөлөөлсөн гэжээ.

Тус зөвлөлийн нийтэлсэн мэдээллийн дагуу, 6-р сарын 6, 7-нд тус зөвлөлийн хууль зүйн хэлтэс дипломат харилцааг тасалсан нь бидэнд ноцтой сөргөөр нөлөөлсөн хэмээх Катарын болон өөр орны иргэдийн 400 гаруй гомдол тооцсон мэдээллийг авчээ. Дийлэнх мэдээлэл нь хил дамнан гэрлэсэн гэр бүлийнхнийг албан хүчээр салгасан, дээрх гурван орны Катарчууд зориуд ажлаасаа салж, бизнесээ эрхлэх аргагүй болсон бөгөөд сургуульд сурч буй хүүхдүүдийг эх оронд нь буцаахыг шаардсан зэрэг агуулгатай. Өдгөө Катарчууд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейнчуудтай хил дамнан гэрлэсэн 6500 шахам гэр бүл бий. Энэ гурван орны 11300 гаруй хүн Катарт амьдарч байгаа юм.

Али Бин Сумайх Аль Марри хэлэхдээ, би манай зөвлөлийн төлөөлөгчдөө ахлан, Европын орнуудын хүний эрхийн байгууллагуудаар айлчилж, дипломат харилцааг тасалсан Катарын иргэд болон Катарт амьдардаг гадаадын иргэдийн хүний эрхэнд бүдүүлгээр халдсан тухай нарийн тайлагнана гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе