|
|
||
Ши Жиньпин Хятад, Туркменстан хоёр орон бол анд, түнш юм. Өдгөө хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрэн, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаа улам нягтарлаа. Хятад улс Хятад, Туркменистаны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоор эхлэл болгон, харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, стратегийн түншийн харилцаагаа улам бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Гурбангули Бердымухамедов, Туркменистан, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосон 25 жилд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжлөө. Хоёр тал бие биеийн анхаарал тавьж байгаа гол асуудал болон олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй байна. Туркменистаны тал Туркменистан Хятад хоёр орны стратегийн шинжтэй харилцааг гүнзгийрүүлж, хоёр талын Хятадын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулахын төлөө хичээж, "нэг бүс нэг зам"-ын хүрээнд байгалийн хий, цэвэр эрчим хүч, үйлдвэрлэлийн хүчин, зам тээвэр, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, соёл зэрэг нийгэм соёлын харилцааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |