• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Астана дахь дээд уулзалтын амжилтыг танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-10 16:07:32

Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 8, 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстаны Астанад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь хуралд оролцжээ. ГХЯ-ны сайдын туслах Ли Хүйлай 9-ний өдөр Астанад хэлэхдээ, энэ бол энэ жилийн хувьд Хятад улсын Европ Азийн бүсэд чиглэсэн гадаад харилцааны чухал арга хэмжээ юм. ШХАБ-ыг эрүүл тогтвортой хөгжүүлж, гишүүн орнууд хамтран аюул заналхийлэл, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, цэцэглэн хөгжихөд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Дарга Ши Жиньпин улс орны удирдагчидтай хэлэлцээр хийж, ШХАБ-ын хөгжлийн байдал, үүрэг хариуцлага болон түүний ирээдүй, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн нийтлэг ойлголцолд хүрсэн гэж Ли Хүйлай хэллээ.

Дээд уулзалтын гол амжилтын тухай Ли Хүйлай хэлэхдээ, юуны өмнө Энэтхэг, Пакистаныг гишүүн орноор элсэж, анх удаа гишүүнээ нэмсэн. Хоёрт, "Шанхайн зориг санаа"-г цаашид бадруулж, шинэ хуучин гишүүд хоорондын хамтын ажиллагаагаа чангатгана. Гуравт, олон улсын дэг журмыг улам шударга, зүй ёсны чиглэлээр хөгжүүлэхээр шийдэв. Дөрөвт, энэ оны 5-р сард Бээжинд болсон "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааг дэмжихэд санал нэгдэв. Тавд, Аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлэн чангатгахаар шийдсэн зэрэг болно гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе