|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-нд Астанад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17-р хуралд оролцлоо. Ши Жиньпин: өдгөө олон улсын болон бүс нутгийн байдалд ээдрээтэй гүнзгий өөрчлөлт гарч, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа болохоор улс орнууд бие биедээ туслан хамтдаа хүчин зүтгэвэл сая заналхийлэл болон сорилтуудыг даван туулж чадна. Хятадын тал улс орнуудтай хувь заяаны хамтын цогц үйл ажиллагааг эрчимжүүлж, аюулгүй тогтвортой, хөгжин цэцэглэсэн хамтын гэр бүлийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-ний тухай ирэх 5 жилийн хөтөлбөрийг боловсруулж, дараачийн шатны олон салбарын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлон төлөвлөхийг санал болгожээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |