|
|
||
НҮБ-ын далайн тогтвортой хөгжлийг дэмжих бага хурал 9-нд НҮБ-ын төв байранд хаалтаа хийсэн бөгөөд үр дүнгийн баримт бичиг баталжээ. Улс орнууд тэнгис далайг хамгаалж, тэнгис далайн тогтвортой хөгжлийг дэмжихээ амлаад, тэнгис далайн бохирдлоос урьдчилан сэргийлж, нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, загасны аж ахуйн менежментийг эрчимжүүлэх зэрэг шуурхай үйл ажиллагаа авч онцолжээ. Бага хурал мөн өдөр "манай тэнгис далай, бидний ирээдүй: үйл ажиллагааны уриа" сэдэвт үр дүнгийн баримт бичгийг баталсан бөгөөд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 14-р зорилтын бодит төслүүдийг товлосон цагтаа биелүүлэхийг улс орнууд амлажээ.
Баримт бичигт: улс орнууд далайн температур дээшлэх, тэнгисийн болон далайн эрэг хүчлэг болох, далайн түвшний өсөлт, туйлын мөсөн давхаргын хэмжээ багасах, далайн эргийн элэгдэл, эрс тэс цаг агаар зэрэг цаг уурын өөрчлөлтийн тэнгис далайд учруулах ашиггүй байдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, "Парисийн хэлэлцээр" нь эдгээр ашиггүй хүчин зүйлийг арилгахад маш чухал юм гэж тэмдэглэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |