|
|
||
Хятадын худалдааны сайд Жүншань 9-нд Астанад хэлэхдээ, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр, Хятадын тал улс орнууд, олон улсын байгууллагатай хамтдаа дэмжиж буй "нэг бүс нэг зам" байгуулалтын худалдааг саадгүй нэвтрүүлэх хамтын ажиллагааны санаачилгыг ШХАБ-ын орнууд санал нэгтэй дэмжсэн гэжээ.
Жүншань мөн өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ оны 5-р сард, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр, худалдааны яам 80 гаруй улс орнуудын холбогдох салбар, олон улсын байгууллагатай хамтдаа "нэг бүс нэг зам" байгуулалтын худалдааг нэвтрүүлэх хамтын ажиллагааны санаачилгыг дурдсан, энэ бол дээд уулзалтын чухал үр дүн юм. Энэхүү санаачилга нь худалдааг саадгүй нэвтрүүлэх хамтын ажиллагааны зарчмын ахицыг тогтоож, үйл ажиллагааны арга хэлбэрийг дэвшүүлснээр, Хятад улсын цаашид нээлттэй байхаа өргөтгөх байр суурийг харууллаа гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |