|
|
||
6-р сарын 9-нд ШХАБ-ын гишүүн орны төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17-р хурал Казахстаны нийслэл Астана хоноо болжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзияев нар хуралд оролцсон байна. Ши Жиньпин хурал дээр үг хэлж, ШХАБ-ын гишүүн орнууд амь насны хамтын цогцын үзэл баримтлалыг эрчимжүүлж, эв санаа нэгтэйгээр өрсөлдөөн сорилтыг даван туулж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлэн, нээлттэй багтаамжтай байж, уг байгууллагын саруул ирээдүйг хамтаар бүтээх болно гэжээ.
Мөн өдөр гишүүн орнуудын тэргүүн нар бага хэвчээний хурал хуралдуулж, дараа нь ажиглагч орон Афганистаны ерөнхийлөгч Ашраф Жани, Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, Ираны Гадаад Хэргийн сайд Жавад Зариф тэрчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан өргөн хүрээний хурал хуралдуулжээ. Нурсултан Назарбаев хурлыг даргалжээ. Хуралд оролцогсод ШХАБ-ын хөгжлийн байдал, үүрэг, хэтийн төлөвийг судалж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал солилцон өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна. Хурал нь Энэтхэг, Пакистанд ШХАБ-ын гишүүн орны статусыг албан ёсоор олгосон байна. ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хурлыг 2018 онд Хятадад зохион байгуулахаар шийдчээ.
Ши Жиньпин хурал дээр "Эв санаа нэгтэй хамтран ажиллаж, нээлттэй багтаамжтайгаар аюулгүй тогтвортой хөгжин цэцэглэсэн гэр орноо байгууляа" гэсэн чухал үг хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ он бол "ШХАБ-ын дүрэм" баталсны 15 жилийн ой болно. Мөн "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны найрсан хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 10 жилийн ой мөн. Гишүүн орнууд "Шанхайн үзэл баримтлал"-ыг баримталж, хамтран ажиллаж хамтаар ашиг олох шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээ болсон байна. Талуудтай хамтаар амь насны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг эрчимжүүлж, аюулгүй тогтвортой хөгжин цэцэглэсэн гэр орноо байгуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин ШХАБ-ын хөгжлийн талаар 5 санал дэвшүүлсэн байна. Нэгт, эв санаа нэгтэй хамжилцаагаа бэхжүүлэх. Хоёрт, өрсөлдөөн сорилтыг хамтаар даван гарах. Гуравт, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх. Тавт, нээлттэй багтаамжтай байхыг баримтлах эдгээр болно.
Хуралд оролцогсодШХАБ-ын гишүүн орны өргөтгөл нь уг байгууллагын хөгжилд тус дөхөм үзүүлж, уг бүс нутгийн нөөц хүчийг дээшлүүлэхэд ашигтай гэдгийг санал нэгтэй зөвшөөрчээ. Харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэн, мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй байж, олон улсын хэм хэмжээг баримтлан тэрчлэн эрх тэгш харилцан салшгүй аюулгүй байдал, тал талын ашиг сонирхлоо харгалзах зэрэг зарчмын үндсэн дээр шударга зүй зохистой, олон орны хамтын ашиг сонирхол тэрчлэн талуудын өөр өөрийн ашиг сонирхолд нийцсэн олон ургалч байдлыг бий болгон хүн төрөлхтний амь насны хамтын цогцыг байгуулахыг ахиулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |