• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей нээгдэв

CRI       (GMT+08:00) 2017-06-11 16:48:22

Хятад улсын Соёл, байгалийн өвийн анхны өдөрлөг болох гэж байгаа энэ үед Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей буюу Өвөр Монголын Хорингэр сяний Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей 10-нд ашиглалтад орлоо. Тус музейд Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн материал, соёлын өв дурсгалуудыг дэлгэжээ.

Тус музейг 2015 оны 6-р сард байгуулжээ. Өвөр Монголын ардын дундах соёлын өв цуглуулан хадгалагч Гэрэлтээс голлох өв дурсгалуудыг нийлүүлж, Хөххотын Шэнлэ соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийн хөгжлийн ХХК хөрөнгө оруулан барьж босгожээ. Музей 1700 гаруй квадрат метр талбайтай. Голдуу Монгол сурвалж бичгийн архив, эртний ном сурвалжууд, уран зургийн бүтээл, тамга зэрэг 360 гаруй ширхэг өв тавигдаж, үзэгчдэд баялаг агуулгатай Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн материал, соёлын өвийг танилцуулахын зэрэгцээ Монгол соёлын хөгжил, түүхийн үйл явцыг харуулсан байна.

Тус музей соёлын дурсамж, түүхийн гэрч, сүм хийдийн өвлөн хадгалсан эд зүйл зэрэг 3 үзэсгэлэнгийн тэнхимтэй. Бурхны шашны судар ном, Юань гүрний хөгжмийн тэмдэглэл, танка зураг, Монголоор бичсэн зарлиг, буддын сүм хийдийн архив зэрэг олон зүйлийг хадгалсны дотор маш олон сурвалж бичиг, архивын материал нь давтагдашгүй ховор үнэт өв юм. Эдгээр өв дурсгалууд адил бус түүхийн цаг үе дэх Монгол үндэстний түүхийн болон эдийн засгийн байдлын өөрчлөлт, шинжлэх ухааны хөгжил, соёл, шашин шүтлэгийн уламжлалыг бүх талаар тусган харуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе