|
|
||
6-р сарын 7-10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар Казахстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 17-р хурал болон Астанагийн олон улсын тусгай яармагийн нээлтэд оролцов. Айлчлал өндөрлөх үеэр Гадаад харилцааны яамны сайд Ван И сэтгүүлчдэд энэ удаагийн айлчлалын талаар танилцуулав.
Ван И хэлэхдээ, энэ удаагийн айлчлал бол Ши Жиньпин дарга "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтыг даргалсны дараах анхны айлчлал болох юм. Бас Хятад улсаас Евро Азийн бүсэд хандуулсан дипломат харилцааны томоохон үйл ажиллагааны нэг болох юм. 60 гаруй цагийн богинохон хугацаанд, Ши Жиньпин дарга 20 гаруй удаагийн хоёр ба олон талт үйл ажиллагаанд оролцож, Хятад Казахстаны найрсаг хамтын ажиллагааны том төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөж, ШХАБ-ын хөгжлийн зураг төслийг хамтдаа зураглаж, Астанагийн олон улсын яармагийг хамтдаа зохион байгуулав. Энэ удаагийн айлчлал нь энх тайвнаар хамтран ажиллах, нээлттэй багтаамжтай байх, харилцан суралцан туршлагаа хуваалцах, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх торгоны замын үзэл санааг туушлуулж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэж, тус бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд өргөн уудам ирээдүйг нээн өгсөн байна. Дотоод гадаадынхан энэ удаагийн айлчлалыг маш их анхаарч үзэхдээ, дээд чуулга уулзалт амжилттай өндөрлөмөгц, Ши Жиньпин дарга торгоны замын эдийн засгийн бүсийг анх санаачилсан газраар дахинтаа айлчилж, "нэг бүс нэг зам"-ыг хамтаар байгуулах шинэ алхмыг хамтдаа биелүүлж, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиж, итгэл журамтай, хариуцлагатай мөртөө бодит үйл ажиллагааг эрхэмлэдэг том гүрний дүр төрхийг гүйцэд харуулав хэмээв гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |