• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лансан-Мекон мөрний урлагийн баяр эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-11 16:58:16

Жүншинь агентлагийн мэдээ: "2017 Хятад-өмнөд Ази, зүүн өмнөд Азийн урлагийн долоо хоног буюу Лансан-Мекон мөрний урлагийн баяр" Күн Минд 11-нд нээгдэв. Ирэх долоо хоногт Күн Минд 2017 өмнөд Ази, зүүн өмнөд Азийн олон улсын кино болон фото зураг, уран зургийн үзэсгэлэн зэрэг цуврал үйл ажиллагаа болох юм.

Тус өдрийн нээлтийн ёслол дээр, Бангладеш, Энэтхэг, Тайланд зэрэг өмнөд Ази, зүүн өмнөд Азийн 10 орны кино, уран зураг, фото зургийн төлөөлөл болон дотоод гадаадын зочид төлөөлөгчид нэгэн дор цугларч, олон орны урлагийн салбарын хөгжлийг судлан хэлэлцэж, харилцаа тогтоох юм.

Юнь Нань мужийн засгийн газрын дэд дарга Гао Фэн нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, соёлын харилцаа тогтоох нь олон орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд ашигтай байж, "нэг бүс нэг зам" санаачилгад иргэдийн болон олон нийтийн суурь тавихын төлөө юм. Олон орны зочид төлөөлөгчид болон урлагийнхан "Лансан-Мекон мөрний урлагийн баяр"-ыг гүйцэд ашиглаж, соёлоор найзалж, урлагаар сэтгэл санаагаа холбож, соёлын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе