• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Герман чөлөөт худалдааны хэлэлцээрийн агуулгыг шат өгсүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-11 15:25:41

Германы канцлер Ангела Меркель 10-нд Мексикт айлчлах үеэр Герман энэ он дуусахаас өмнө, Европын холбоо болон Мексикийн хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн агуулгыг шат өгсүүлж, чөлөөт худалдааны хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэж илэрхийлжээ.

Ангела Меркель мөн өдөр "аж үйлдвэр 4.0" хөгжлийн холбогдох арга хэмжээнд оролцохдоо, Латин Америкийн бүс нутаг бол Германы чухал худалдааны түнш байж, хоёр тал чөлөөтэй, шударга, эрх тэгш зэрэг худалдааны зарчмыг журамлан сахидаг. Америкийн худалдааны саад бэрхшээлийн асуудлын талаар тэрээр хэлэхдээ, Герман нь хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан орон биш ч гэсэн эдгээр тохиролцсон хэлэлцээр нь Германы хөрөнгө оруулалтын ашиг сонирхолтой шууд холбоотой юм гэжээ.

Мексикийн ерөнхийлөгч Пена: Мексик чөлөөт худалдааг дэмжинэ, түүнчлэн "эдийн засгийн өсөлтийн гол хүчин" болгох бөгөөд чөлөөт худалдааны бүсийг олон талт худалдааны гол тал болгоно гэжээ.

\Ренчинсоо\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе