• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Астанагийн дэлхийн экспо шинэ эрчим хүчний асуудлыг авч хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-11 15:28:19
2017 оны Астанагийн дэлхийн экспо 10-нд албан ёсоор гадаад нээлттэй боллоо. Нийт 115 улс орон болон олон улсын 22 байгууллага үзэсгэлэнд оролцжээ. Энэ удаагийн экспо "ирээдүйн эрчим хүч" уриан дор болсон бөгөөд үзэсгэлэнд оролцсон талууд шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлж ашиглах тухай авч хэлэлцээд, хамгийн үр ашигтай, тохиромжтой, ашигтай тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг санаачилж, ирээдүйн эрчим хүчний хөгжлийн хамтын ажиллагааны асуудлыг судлан хэлэлцжээ.
  
Энэ бол Төв Азийн орнуудын зохион явуулж буй дэлхийн анхны тусгай экспо юм. 9-ний орой болсон нээлтийн ёслол дээр, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэлэхдээ, уг экспо нь Казахстаны шинэ дүр төрхийг харуулснаар барахгүй, Казахстаны тал энэ удаагийн боломжийг ашиглан нөхөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэрэглээг багасгах, аажмаар ногоон эдийн засгийн шилжилтийг хангах болно гэжээ.
 
Уг экспо 9-р сарын 10 болтол үргэлжлэх бөгөөд улс орнуудын жуулчдыг давхацсан тоогоор 5 сая хүлээн авах төлөвтэй байна.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе