• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн засгийн газрын зэвсэгт хүчнийг дэмжигч талд цохилт өгч буй Америкийг Орос хатуу эсэргүүцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-11 15:34:02

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 10-нд хэлэхдээ, Сирийн засгийн газрын зэвсэгт хүчнийг дэмжигч талд цохилт өгч буй Америкийг Орос хатуу эсэргүүцэж байна. Зохих арга хэмжээ авч хойшид иймэрхүү хэрэг гараас сэргийлэхийг Америкийн талаас хүсэж байна гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайтанд гарсан албан мэдээнд, Лавров мөн өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярилцахдаа Сирийн өнөөгийн байдлын асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Сирийн мөргөлдөөнийг зохицуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийджээ. Лавров утсаар ярихдаа мөн Сирийн засгийн газрын зэвсэгт хүчнийг дэмжигч талд Америк цохилт өгч буйд хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, зохистой арга хэмжээ авч иймэрхүү хэргээс сэргийлэхийг Америкийн талаас хүссэн байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе