|
|
||
Латин Америкийн парламентын 33-р хурал 10-нд Панам хотын төв байранд парламентын даргын сонгуулийг хийлээ. Панам гаралтай парламентын гишүүн Элиас Кастилло Латин Америкийн парламентын шинэ даргаар сонгогджээ.
Элиас Кастилло эдүгээ Латин Америкийн парламентын нарийн бичгийн даргаар ажиллаж байна, тэрээр өнөөгийн парламентын дарга Мексик гаралтай парламентын гишүүн Бланка Алкалаг орлон үүрэг гүйцэтгэх юм байна. Элиас Кастилло 2011, 2013 онд Латин Америкийн парламентын даргаар ажиллаж байжээ.
Латин Америкийн парламент 1964 онд байгуулагдсан Латин Америк болон Карибын бүс нутгийн чухал парламент хоорондын байгууллага юм. БХАТИХ 2004 онд Латин Америкийн парламенттай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас тус байгууллагын албан ёсны ажиглагч орон болсон юм.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |