|
|
||
Өдгөө Хятадын зуны буудайн ургацын 70 хувийг аваад байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны шинэ таамаглалаар энэ онд зарим нутгийн намрын тариалалт бороо, ган гачигтай халуун өдрүүдийг даван туулж, зуны үр тарианаас өндөр ургац авах боломжтой гэв.
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ онд Хятадын зуны үр тарианы сорт сайн байж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт цаашид сайжирч байна. Энэ онд Хятадын үр тариа өндөр ургац авсан нь олон хүчин зүйлийн нөлөөнөөс болсон юм. Нэгд, бодлогын удирдлага илэрхий байна. Энэ онд Хятад улс буудайн баталгаат үнийн бодлого хэрэгжүүлж, тариачдын буудай тарих идэвхжлийг дайчилсан байна. Хоёрт, шинэ технологийг нэвтрүүллээ. Гуравт, гамшгаас үр ашигтай хамгаалж чадлаа. Үүнээс гадна, зуны үр тариа тарих ихэнх нутагт хур бороо элбэг, өсөлтийн хэмжээ тохиромжтой байж, буудайн ургацын хэвийн өсөлтөд ашигтай нөхцөл бүрдүүлэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |