• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Казакстанд Шиньжяны кинон долоо хоног боллоо

CRI       (GMT+08:00) 2017-06-12 14:54:08

Гуанмин өдрийн сонины мэдээ: Хятад, Казакстаны киноны салбарын хамтын ажиллагаа, хоёр орны соёлын харилцааг нэмэгдүүлэх зорилттой "Казакстан дахь Хятадын киноны үзэсгэлэн-Шиньжяны кино долоо хоног" арга хэмжээ 6-р сарын 10-25-нд Казазстаны Алма-Ата хотод зохиогдож байна.

Хоёр долоо хоногийн хугацаанд Алма-Ата хотын 5 кино театрт Шиньжяны сэдвээр бүтээгдсэн 4 кино дэлгэцээр гарах юм. Сэдвээр баялаг, үндэстний өвөрмөц онцлогоор илүү эдгээр кино бүтээл шинэ эрин үе дэх Шиньжяны үндэстнүүдийн ард түмний ажилсаг хөдөлмөрч, эрч зоригтой, сайн сайхны төлөөх чин үнэнч тэмүүллийг тусган харуулжээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний хугацаанд Хятад, Казакстан хоёр тал кино зохион бүтээх семинар, ном бэлэглэх ёслол зэрэг арга хэмжээ зохионо. Кино зохион бүтээх семинар 6-р сарын 12-нд Алма-Ата хотод болох юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе