• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ордон Дэлхийн экспогийн гол үзмэр болно

CRI       (GMT+08:00) 2017-06-12 16:03:49

Казахстаны зохион байгуулж байгаа 2017 оны Астанагийн тусгай экспо саяхан нээгдлээ. Астанагийн тусгай экологийн үндэсний ХХК-ын ТУЗ-ын дарга Ахметзан Ясимов: Хятадын ордон Хятадын дахин сэргээгдэх эрчим хүчний салбарын ололт амжилтыг үзүүлж, Дэлхийн экспогийн гол үзмэр болно гэжээ.

Ясимов: Хятад улс дахин сэргээгдэх эрчим хүчний судалгаа, ашиглалтыг чухалчилдаг. Дахин сэргээгдэх эрчим хүч нээн хөгжүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлдэг. Хятадын ордон хамгийн том, хамгийн сайхан ордны нэг бөгөөд дэлхийн экспогийн хамгийн сонирхолтой, хамгийн олон үзэгчтэй ордны нэг болно гэж би үзэж байна гэжээ.

Тэрээр: Хятадын жуулчид Казахстанд ирж, экспог үзэхийг хүсэж байна гэжээ. Зохион байгуулагчдын төсөөлснөөр, дэлхийн экспогийн үед давхардсан тоогоор 5 сая жуулчин хүлээн авах юм. Эдгээрийн 15 хувь нь гадаадын жуулчин байх бөгөөд хамгийн олон нь Хятад, Оросын жуулчид байх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе