"Жолоочгүй" анхны метрог туршив
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-12 17:02:27
Дотоодын компьютерын удирдлагатай автматаар явах "жолоочгүй" анхын метроны шугам болох Бээжингийн Янь Фан шугамын эхний хэсгийн метрог туршин аялуулж, бүх шугамд тохируулалт хийж, 2017 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Бүтээн байгуулах үүргийг биелүүлсэн Хятадын төмөр зам, цахилгаанжуулах компани танилцуулахдаа, Бээжингийн Янь Фан шугамын метро дээд тал нь цагт 80 км хурдлах ба нийт 4 цуваа вагонтой, дээд тал нь 1262 хүн зорчиж болох юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь гэвэл тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аялалын бүх явцыг компьютерээр тогтвортой хянадаг учир зорчигчдын тав тухыг дээд хэмжээнд хангаж чаддаг байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл