"13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь ядуурлыг соёлоор тэтгэх ажлын хэрэгжилтийн төсөл" боловсруулжээ
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-12 15:59:21
Төрийн зөвлөлийн "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд ядуурлаас ангижруулах төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар гүнзгийрүүлж, ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэн, ядуурлыг соёлоор тэтгэх ажлын удирдамжийг өргөтгөн, ажлын чухал үүргийг бүрмөсөн гүйцэтгэхийн тулд, соёлын яам саяхан "13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд ядуурлыг соёлоор тэтгэх ажлын хэрэгжилтийн төсөл" боловсруулжээ.
Төсөлд: 2020 он гэхэд, ядуу бүс нутагт соёлын бүтээн байгуулалт хийж, соёлын хөгжлийн ерөнхий түвшин улсын дундаж түвшинтэй дөхөж очих буюу ижил түвшинд хүрч, ард түмний соёлын амьдралыг улам баяжуулж, ядуурлыг соёлоор тэтгэх ажлын үүрэг хариуцлагыг бүрэн харуулах болно гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл