|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-нд Бээжинд гадаадад байгаа Хятадын харьяат нарын үйлдвэр, худалдааны хоёрдугаар их хуралд оролцож буй төлөөлөгчидтэй уулзлаа. Ли Кэчян: Хятад улс дэлхийд хөрөнгө оруулалт татах хамгийн хүчтэй газрын нэг хэвээр байна, эх орондоо хөрөнгө оруулан ажил төрөл эрхэлж, инновацийн хөгжлийг ахиулахыг төлөөлөгчдөөс хүсэж байна гэжээ.
Гадаадад байгаа Хятадын харьяат нарын үйлдвэр, худалдааны хоёрдугаар их хурал өнөөдөр Бээжинд нээгдэж, 105 улс орон, бүс нутгийн 350 гаруй гадаадад байгаа Хятадын харьяат урилгаар оролцжээ. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт, хил дамнасан цахим худалдаа зэрэг сэдэв олны анхаарлыг татаж байлаа. Хурлын нээлтмйн өмнө, ерөнхий сайд Ли Кэчян төлөөлөгчтэй уулзав.
Ли Кэчян Хятадын эдийн засгийн хөгжлийг голчлон танилцуулаа. Тэрээр: Өнгөрсөн оноос хойш, Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө хэвээр хадгалсаар ирлээ. Эдүгээ Хятадын эдийн засаг хурдтай хөгжиж, дунд хурдтай хөгжил, дундаас дээгүүр түвшнээ барьсаар буйг олон салбарын үзүүлэлт харуулж байна. Эх орондоо хөрөнгө оруулан ажил эрхэлж, инновацийн хөгжлийг урагшлуулахыг Хятадын харьяат нараас хүсэж байна гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |