|
|
||
11-нд Бээжинд 2017 оны бүх Хятадын эрчим хүчний хэмнэлтийн ухуулгын долоо хоног буюу бүх Хятадын нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах үйл ажиллагаа эхлэв. Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Жан Юн нээлтийн ёслолд хэлэхдээ: Хятадын эдийн засгийн хөгжил эрчим хүчинд түшиглэж буй хэмжээ илэрхий буурлаа. Дараагийн шатанд үйлдвэрлэлийн арга хэлбэрийг экологижуулахыг түргэтгэж, ногоон экологийн хэрэглээний загварыг удирдан байгуулах болно гэжээ.
Эрчим хүч хэмнэн, үр ашгийг дээшлүүлэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн дөхөм, хамгийн хямд, хамгийн цэвэр "эрчим хүчний тэргүүний эх үүсвэр" юм. Энэ оны бүх Хятадын эрчим хүчний хэмнэлтийн ухуулгын долоо хоног буюу бүх Хятадын нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах өдрийн үйл ажиллагааны хугацаанд, Хятадын олон газар "Эрчим хүч хэмнэн, ногоон экологио хуваалцая", "Нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжил" сэдвийн хүрээнд, баялаг үйл ажиллагаа өрнүүлж байна.
Олон нийтэд ухуулга хийхээс гадна, Хятадын олон газар эрчим хүчний хэмнэлтийг сургууль, аж ахуйн нэгж, дүүрэгт хэрэгжүүлэх, эрчим хүч хэмнэх технологийг түгээх, эрчим хүч хэмнэдэг бүтээгдэхүүн худалдаалах, ногоон экологиор аялах зэрэг үйл ажиллагаагаар дамжин нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг ногоон экологийн хөгжлийн ухамсрыг бий болгож байна. Үүнд аж ахуйн нэгжийн төлөөлөл сайн дураараа эрчим хүч хэмнэх амлалт өгөх зэрэг эрчим хүчний хэмнэлтийг зах зээлжүүлэх талыг эрэлхийлэх нь томоохон амжилт юм. Хятадын нефть, химийн аж үйлдвэрийн группийн дэд ерөнхий захирал Жяо Фанжэн хэлэхдээ: Улс орон, бүс нутагт эрчим хүчний үр ашигтай стандартыг хатуу хэрэгжүүлж, нэгжийн эрчим хүч хэмнэх үүргийг бүх талаар биелүүлэх хэрэгтэй. Мөн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг зээлж оруулах хэрэгтэй. Дотооддоо дэмжлэг өгөх механизм бий болгож, эрчим хүч хэмнэх ажилд хувь нэмэр оруулж буй салбар, хувь хүнийг урамшуулах хэрэгтэй гэжээ.
Олон жилийн турш, Хятад улс нэгжийн GDP-ийн эрчим хүчний хэрэглээг бууруулах явдлыг улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн зорилт болгосоор ирсэн. Эдүгээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн эрчим хүчинд түшиглэх түвшин илэрхий буурсан байна. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жан-Юн танилцуулахдаа,
2005-2016 онд Хятадын нэгжийн GDP-ийн эрчим хүчний хэрэглээний хорогдлын хэмжээг 37.3 хувиар бууруулж, 1 тэрбум 800 сая тонн стандарт нүүрсний хэрэглээг хэмнэсэн нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг наад зах нь 4 тэрбум орчим тонноор багасгасантай тэнцэж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийн эрчим хүчинд түшиглэх түвшнийг илэрхий багасгажээ. Хятад улс эрчим хүч хэмнэх талаар дэлхийд хамгийн их хувь нэмэр оруулж буй, дэлхийн ногоон хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа орон юм гэжээ.
Албаны талаас гаргасан хөгжлийн хөтөлбөрт, эрчим хүчний хэрэглээний ерөнхий хэмжээ, нэгж GDP-ийн эрчим хүчний зарцуулалтыг тогтоон барьж, 2020 он гэхэд Хятадын нэгж GDP-ийн эрчим хүчний зарцуулалтыг 2015 оныхоос 15 хувиар бууруулж, нэгж GDP бүрийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 17 хувиар бууруулан, эрчим хүчний хэрэглээний ерөнхий хэмжээг 5 тэрбум тонн стандарт нүүрсний дотор тогтоон барих зорилт тавив.
Өдгөө, Хятад улс эрчим хүчийг хэмнэх зорилтын хариуцлагын шалгалтын системийг эрчимжүүлж, эрчим хүчний эрхийг төлбөртэй ашиглах, солилцооны туршиц цэгийн ажлыг гүнзгийрүүлж байна. Жан-Юн танилцуулж хэлэхдээ, ирээдүйд Хятад улс ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт багатай хэрэглээний арга хэлбэрийг бий болгоно гэжээ.
"Ногоон үйлдвэрлэлийг ахиулж, үйлдвэрийн эрчим хүчийг зарцуулах үр ашиг, цэвэршүүлэлтийн түвшнийг дээшлүүлнэ. Иргэдийн хувцас, хоол хүнс, орон сууц, аялал жуулчлалын талаар улам хэмнэлтэй болгож, үрэлгэх байдлыг эсэргүүцэн, ногоон хэрэглээний үзэл ойлголт, соёлыг бий болгоно" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |