• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Дэлхийн харьяат нарын үйлдвэр, худалдааны хоёрдугаар бага хурлын төлөөлөгчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-12 20:26:09

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-нд Бээжинд Дэлхийн харьяат нарын үйлдвэр, худалдааны хоёрдугаар бага хуралд оролцож байгаа төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд чухал үг хэлсэн байна.

Ли Кэчян: Хятад улс нь дэлхий дээр хөрөнгө оруулалтыг татах хамгийн хүчинтэй газрын нэг хэвээр байна, эх орондоо хөрөнгө оруулан ажил төрөл эрхэлж, инновацийн хөгжлийг цаашид ахиулахыг төлөөлөгчдөөс хүсэж байна гэжээ.

Дэлхийн харьяат нарын үйлдвэр, худалдааны хоёрдугаар бага хурал өнөөдөр Бээжинд нээгдэж, 105 улс орон, бүс нутгийн 350 гаруй гадаадын харьяат бизнесийн төлөөлөл урилгаар хуралд оролцжээ. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт, хил дамнасан цахим худалдаа зэрэг сэдвүүд олны анхаарлыг татаж байлаа.

Ли Кэчян Хятадын харьяат нарт хандан хүсэл найдвараа дэвшүүлжээ. Тухайлбал нэгд, инновацийн хөгжилд оролцох боломж хайх. Хоёрт, дотоод гадаадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулахаар дамжин шинэ амжилт бий болгох. Гуравт, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэхээр дамжин дүр төрөхөө харуулах эдгээр болно.
 

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе