|
|
||
БРКИС-ийн орнуудын улс төрийн нам, зөвлөх байгууллага, иргэний байгууллагын форум 11-нд Фүжөү хотод боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань нээлтийн ёслолд оролцон "хамтран ажиллаж хөгжихийг хамт төлөвлөж сайн сайхан ирээдүйгээ байгуулъя" сэдвээр яриа тавьсан байна.
Лю Юньшань: Энэ оны 9-р сард БРКИС-ийн орнуудын удирдагчдын 9 дахь уулзалт Фүжянь мужийн Шямэнд болох гэж байна. Ийнхүү 6-р сард Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг зохион байгуулсны дараа дахин олон улсын чанартай хурал зохион байгуулах гэж байна. Ши Жиньпин дарга Хятад улс БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орон болох тухай олон орны удирдагчдад захиа илгээхдээ: Хятад улс нээлттэй, багтаамжтай хамтран ажиллаж хамт ашиг хүртэх БРИКС-ийн орнуудын үзэл санааны дагуу гишүүн орнуудын хамт Шямэний уулзалтыг амжилттай хийж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж хэлсэн байна. Энэ удаагийн форум "хамтран ажиллаж, хөгжлийг хамт төлөвлөж сайн сайхан ирээдүйгээ хамт байгуулъя" уриан дор Шямэний уулзалт, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг улам их оюун ухаан, улам их эрч хүсээр сэлбэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |