• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сон Юн Ү-г Батлан хамгаалахын сайдаар нэр дэвшүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-12 10:46:04
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин 11-нд Батлан хамгаалах яам, Боловсролын яам зэрэг яамдын сайдаар 5 хүнийг нэр дэвшүүлснээс, хүмүүс Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчид маш их анхаарал хандуулж байлаа.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон 11-нд мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Ким Сан Коныг ерөнхий сайдын орлогч бөгөөд боловсролын сайдаар, Сон Юн Ү-г Батлан хамгаалахын сайдаар, Ан Кён Ванг хууль зүйн сайдаар, Чо Да Ёорыг хөдөлмөрийн сайдаар, Ким Юн Кунг Байгаль орчны сайдаар тус тус нэр дэвшүүлсэн гэжээ.

Солонгосын хойгийн байдлаас болж Батлан хамгаалахын сайдын нэр дэвшигчид хүмүүс маш их анхаарал хандуулж байлаа. Сон Юн Ү тэнгисийн цэргийн ерөнхий штабын дарга байсан юм. Тэрээр батлан хамгаалахын стратеги, цэрэг армийн зохион байгуулалт, мөн ерөнхийлөгч Мүн Жэ Ин-гийн батлан хамгаалахын өөрчлөлтийн төслийг сайн мэддэг гэж ерөнхийлөгчийн ордноос мэдэгджээ. Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе