• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинээр байгуулах орон сууцны тоо шинэ рекорд тогтоов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-12 14:06:25
11-нд Израйлийн Батлан хамгаалахын сайд Авигдор Лиеберман хэлэхдээ: Энэ он гарснаас хойш, Израйль оршин суугчдын цэгт 8345 шинэ байр байгуулахыг зөвшөөрсний 3066 байрны бичиг баримтыг бүрдүүлж, байгуулахад бэлэн болсон гэжээ.

Тэрээр: 2017 оны эхний хагас жилд Израйлийн засгийн газраас зөвшөөрсөн орон сууцны цэгийн шинэ байр 1992 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэжээ.

Израйчуудын оршин суугчдын цэгийн асуудал Израйль Палестиний энхийн хэлэлцээнд нөлөөлж буй гол саад юм. Израйль 1967 онд болсон Ойрх Дорнодын 3 дугаар дайны үеэр "ногоон шугам"-аас гаднах зүүн Иерусалим, Йордан голын баруун эргийг эзэлж, еврейчүүдийн оршин суугчдын цэг байгуулж эхэлсэн юм. Энэ нь олон улсын хуулийг зөрчиж байна гэж Олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе