Ван И Сингапурын Гадаад харилцааны сайдтай уулзав
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-13 10:17:46
12-нд Бээжин хотноо Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Сингапурын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan-тай уулзав.
Ван И: Хоёр тал стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Хятад, Сингапурын цаг үетэйгээ хамт урагшилсан бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлнэ. Хятад, Сингапур "нэг бүс нэг зам" хүрээнд саадгүй холбогдох, банк санхүүгийн хамтын ажиллагаа, гурван талын хамтын ажиллагаа зэрэг гурван том индэр байгуулж, улам олон бодит хамтын ажиллагаа өрнүүлнэ гэжээ.
Тэрээр: Ирэх жил Хятад-АСЕАН-ы харилцаа чухал зангилаа үед орж, хоёр талын харилцааны дунд, урт хугацааны хөгжлийг сайтар төлөвлөн, "нэг бүс нэг зам" санаачлага, АСЕАН-ы хөгжлийн төлөвлөгөөний холбоосыг эрчимжүүлж, "бүсийн бүх талын эдийн засгийн түншийн харилцаа"-ны хэлэлцээг түргэн биелүүлж, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц байгуулахыг урагшлуулж, бүс нутгийн интеграцын үйл явцыг хамтдаа удирдан дагуулна. Хятад-АСЕАН-ы харилцаа, Зүүн Азийн хамтын ажиллагааны эрүүл тогтвортой хөгжилд Сингапурын тал оюун ухаан, хүч чадлаа харамгүй нэмэрлэнэ гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ.
Vivian Balakrishnan: Хоёр талын цаг үетэйгээ хамт урагшилсан бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд Сингапурын тал бэлэн байна. Олон улсын үйл хэргийн явцад Хятадын тал удирдан дагуулах улам их үүрэг гүйцэтгэж, даяарчлал, бүс нутгийн эдийн засгийн интеграцын үйл явцыг урагшлуулахад улам идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд Хятад, Сингапурын хамтын ажиллагааны гурван том индэр байгуулах тухай санаачлагыг Сингапурын тал бүрэн сайшааж байна. Мөн "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө өвөрмөц хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл