• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг задлан шинжлэх ажлаа эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-13 10:18:56
12-нд Венад ОУАЭХБ-ын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ: Тус байгууллага Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг задлан шинжлэх ажлаа эрчимжүүлж, уг асуудлаар шаардлагатай үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ сайтар хийнэ гэжээ.

Мөн өдөр ОУАЭХБ-ын хэвлэлийн бага хуралд, Юкия Амано: Одоогоор Хойд Солонгосын нутаг дэвсгэрт тус байгууллагын шалгах ажилтан байхгүй учир хиймэл дагуулын зураг зэрэг зам сувгаар Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөний хөгжлийн байдлыг мэдэж, үүгээр дамжин Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг задлан шинжлэх ажлаа эрчимжүүлэх болно гэжээ.

Хойд Солонгос холбогдох тогтоолыг хэрэгжүүлж, тус байгууллагатай даруй хамтран ажиллахыг Юкия Амано шаардав. Тэрээр: Энэ асуудлаар Хойд Солонгос идэвхтэй өөрчлөлт хийж буй эсэхийг одоогоор мэдэхгүй байна. Гэвч ОУАЭХБ бэлтгэлээ сайтар хийх шаардлагатай бөгөөд чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх хэрэгтэй гэжээ.

1994 оны 6-р сард, ОУАЭХБ мэдэгдэхдээ, Хойд Солонгост иргэний зориулалттай цөмийн реакторын техникийн туслалцаа үзүүлэхээ зогсоож, үүгээр Хойд Солонгост хэрэгжүүлэх анхан шатны хориг арга хэмжээ болгосон гэжээ. Үүний дараа Хойд Солонгосын засгийн газар тус байгууллагаас гарснаа мэдэгдсэн юм. Одоо ОУАЭХБ-ын хяналт хамгаалалтын хүрээнд Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөө багтахгүй байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе