• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Фүжөүгийн санаачилга"-ыг баталжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 10:32:08

Улс төрийн нам, зөвлөх, төрийн бус байгууллагын форумаар 12-нд "Фүжөүгийн санаачилга"-ыг баталж, улс орнууд бодлогын уялдаа холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, шинэ тулгар хөгжиж буй бусад зах зээл, улс орнуудтай хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх зохицуулалтаа нэмэгдүүлэн, хамтын дуу хоолойгоо чангаруулах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Тус санаачилгад, БРИКС-ийн орнууд бүгд хүмүүнлэгийн асар их нөөцтэй улс орон болохоор давуу талаа ашиглаж, БРИКС-ийн орнуудын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны ололт амжилтыг иргэдэд хүртээх хэрэгтэй. Мөн улс төр, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх зохицуулалтаа нэмэгдүүлэн, терроризмын эсрэг мэдээ мэдээлэл солилцох, туршлага, хүчин чадавхын байгуулалтаа хуваалцан, интернетийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уламжлалт бус аюулгүйн асуудлыг чухалчлах ёстой. БРИКС-ийн орнуудын улс төрийн намууд шинэ тулгар хөгжиж буй зах зээл, улс орнуудын улс төрийн намуудтай солилцоогоо нэмэгдүүлж, засаглалын талаар туршлага солилцох хэрэгтэй. Зөвлөх байгууллагууд ч хөгжиж буй орнуудтай судалгааны ололт амжилтаа хуваалцах ёстой гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе