• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ойрх Дорнодод туслах төслийг үргэлжлэн дэмжихийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 11:21:18
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 12-нд төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, сүүлийн өдрүүдэд НҮБ-аас Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд туслах төслийн талаар элдвийн үг яриа тарааж байгаа явдлыг анхааралдаа авснаа илэрхийлж, тус төслийн байгууллагын ажлыг үргэлжлэн дэмжихийг олон оронд уриалжээ.

9-нд, Газын бүсэд байрлаж байгаа Ойрх Дорнодод туслах төслийн газар мэдэгдэл гаргаж, тус төслийн барилгын явцад Газын бүсийн дүрвэгсдийн нэгэн лагерийн сургуулийн доогуур нүхэн замтай байсныг илрүүлснээ мэдэгдсэн юм. НҮБ-аас Газын бүсэд сургууль байгуулсныг ашиглан нүхэн зам байгууллаа хэмээн Израйлийн ерөнхий сайд Нетаниаху 11-нд Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн - ХАМАС-ыг буруушааж, Ойрх Дорнодод туслах төслийн газрыг ч зэмлэжээ.

Антонио Гутерриш, тус төслийн байгууллагын ажлыг үргэлжлэн дэмжихийг олон оронд уриалаад, тэд хүмүүнлэгийн үүрэгт ажлаа шударга, үр ашигтай биелүүлэхэд туслан, Палестины дүрвэгсдийн асуудлыг шударгаар бүрмөсөн шийдвэрлэх арга зам хайхад туслахыг хүслээ.

\ Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе