|
|
||
Өнгөрсөн 5 жилд үсрэнгүй хөгжсөн Хятад улсын сансрын технологийн удаа дараагийн ололт амжилт Хятад улс сансрын уудмыг нээж ашиглах шинэ аян замд хөтөлсөн юм. "Шэньжөү 11"-ээс "Тяньгүн-1" хүртэл, "Бэйдөү" навигацын дагуулаас "Чанжэн" зөөгч пуужин хүртэл бүгд Хятад улсын сансрын технологийн тасралтгүй хүрч буй амжилтыг харуулах төдийгүй, мөн иргэдийн амьжиргааг дээшлүүлж байна.
/Хальс 1 Пуужин хөөргөх чимээ/
"5、4、3、2、1,хөөргө."
2017 оны 4-р сарын 20-нд, Хайнань мужийн Вэньчаны дагуул хөөргөх төвөөс "Чанжэн 7" зөөгч пуужингаар Хятад улсын анхны ачаа тээврийн сансрын хөлөг "Тяньгүн 1"-ийг сансрын уудамд хөөргөснөөр Хятад улсын пуужингийн технологи үсрэнгүй хөгжсөнийг харууллаа.
\Хальс 2 Командлагч\
"19 цаг 41 минут 35 секунд..."
Хөөргөх эцсийн мөчийг секунд хүртэл нарийвчилж, анх удаа бүрэн криорген бүхий шингэн түлшт пуужинг хөөргөсөн нь Хятад улсын зөөгч пуужингийн технологи үсрэнгүй хөгжиж, ирээдүйд сансрын уудамд улам нарийн хайгуул, хэмжилт хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Хятад улсын сансар аяллын түргэн хөгжил нь хэрэг дээрээ хөөргөх технологид тусгагдаад зогсохгүй, цаашлаад техникийн хамрах цар хэмжээ зэрэгт ч тусгагдсан байдаг. 5 жилийн турш дунд, том оврын зөөгч пуужингийн техникийн талаар олон нарийн мэргэжил эзэмшсэнээс гадна, "Бэй Дөү" навигацын дагуулын систем Ази, Номхон далайн бүсийг хамарч, нисгэгчтэй сансар аяллын төсөл, сансрын лаборатори зэрэг нь бүгд үе шатны чанартай амжилт гаргасан юм. Сансрын техникийн тогтвортой хөгжил нь нийгмийн амьдралын орон зайг тэлж, иргэдийн амьжиргаанд өргөнөөр ашиглагдаж байна.
Хятадын батлан хамгаалалтын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн газрын ерөнхий инженер Тянь Юйлүн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятадын хиймэл дагуулын технологи иргэдийн амьдралд үйлчилсээр ирсэн юм. Цаг агаарын хамаатай хиймэл дагуулаар цаг уурыг урьдчилан мэдээлж, Бэй Дү хиймэл дагуулын навигацийн системээр орон байрлалын оновчтой үйлчилгээ үзүүлж, зайнаас тандан судлах өндөр нарийвчлалтай хиймэл дагуулыг гамшгаас сэргийлэн хамгаалах, хүрээлэн буй орчны хяналт хэмжилт, хот суурины төлөвжүүлэлт, эх баялгийн олборлолт, хөдөө аж ахуй зэрэг салбарт ашиглаж байна. Энэ оны байдлаар, Хятадын хиймэл дагуулын хэрэглээний оны нэмүү өртөг 200 тэрбум юань хүрчээ.
Тянь Юйлүн хэлэхдээ: "Бид мэдээллийн хиймэл дагуулаар болж буй үйл явдлын тухай бүх мэдээллийг хүлээн авч болно. Мөн үүнтэй адилаар бид зайнаас тандан судлах хиймэл дагуулаар дэлхийн ямарваа газарт болж буй өөрчлөлтийг олж харж болно. Удирдлагын технологи яг л луужинтай адил, бид хаа ч очсон төөрөхгүй болсон" гэжээ.
Хиймэл дагуулын технологиос гадна, Хятадын нисгэгчтэй сансар судлал, орон зайн шинжлэх ухаан технологийн хоёр дахь судлал, хэрэглээ зэрэг нь шинэ материал, ухаалаг үйлдвэр, цахим мэдээлэл зэрэг салбарын хөгжлийг удирдан дагуулж, бидний амьдралд ч хэрэглэгдсээр байна.
Тэрээр хэлэхдээ: "Ердийн гал унтраах машин 60 метрийн өндөр дэх галыг л унтрааж чаддаг болохоор, энэ нь маш өндөр байшинтай өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй юм. Харин иймэрхүү нөхцөлд гал унтраах энэхүү системийг ашиглаж болох юм" гэжээ.
Энэ бол 2017 оны "Хятадын сансрын өдөр"-ийн нээлтэд болсон шинжлэх ухааныг дэлгэрүүлэх арга хэмжээний үер хөтөч өндөр барилга байгууламжийн гал түймэр унтраах системийг танилцуулж байгаа бичлэг юм. Харин энэ гал унтраах "Пуужин"-г сансрын салбарт пуужин хөөргөх технологийн хуримтлалын үр дүн юм. Хятадын анхны сансрын нисгэгч, Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн газрын орлогч дарга Ян Ливэй хэлэхдээ,
Бид энгийн цагт гар утсаараа зураг бичлэг хийж болдог шиг сансрын технологгүйгээр олон зүйлийг төсөөлөхийн аргагүй юм. Ард иргэдийн өнөөгийн амьдрал сансрын технологитой нягт холбогдож, удахгүй бидний аялах, зорчих, мэдээлэл холбоо сансрын технологийн хөгжлийг даган өөрчлөгдөх болно гэжээ.
Сансрын шинжлэх ухаан, технологийн хөгжил амьдралд улам түргэн нэвтэрч эхэлжээ. Хятад улс цаашид сансрын уудам дахь тоо баримт, биг дата, үүлэн тооцоолуур, зүйлсийн сүлжээ, зэрэг дээд техникийг харилцан уялдуулж, "интернет, хиймэл дагуулын хэрэглээг уялдуулах" шинэ боломж бүрдүүлэх юм байна. Хятадын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацын ерөнхий менежерийн орлогч Лю Шьчуан сэтгүүлчид хэлэхдээ: Сансрын шинжлэх ухааныг амьдралд үйлчлүүлэх нь зөвхөн пуужин, хиймэл дагуулд түшиглэх бус хэрэглээний платформд найдаж, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.
Сансар огторгуйн хязгааргүй уудамд Хятадын сансрын салбар төлөвлөгөөний дагуу хөгжиж, 2018 он гэхэд сарны цаашаа харсан талд зөөлөн газардаж, 2020 онд ангараг гарагт хайгуулын аппарат хөөргөх, 2022 он гэхэд Хятадын сансрын станцыг байгуулж дуусах зэрэг төлөвлөгөө биелэгдэхийн хэрээр сансрын мэргэжил ард иргэдийн амьдралд сайнаар нөлөөлсөөр байх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |