|
|
||
Хятадын арми сургуулилтын хөтөлбөртөө өөрчлөлт шинэчлэл хийж байна. Энэ өөрчлөлтөд армийн байлдах хүчин чадал, байлдаан, сургалтын шинэ төсөл хэрэгжүүлэхийг онцолжээ. Армийн сургуулилтын шинэ хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлнэ. Энэ бол Хятадын армийн сургуулилтын системд хийж буй 8 дахь шинэчлэл юм.
Саяхан Шижяжуан хотноо болсон Хятадын цэргийн сургуулилтын хөтөлбөрт шинэчлэл хийх тухай хурлаас, цэргийн сургуулилтын шинэ хөтөлбөр боловсруулах ажлыг эрчимжүүлэхийг онцолсон байна. Дайнд ялалт байгуулах, өөрчлөлт хөгжилд зохицох, хууль дүрэмд нийцүүлэх, байлдаан, сургалтын шинэ төсөл боловсруулах зэрэг нь энэ удаагийн өөрчлөлт шинэчлэлийн чухал агуулга боллоо.
Шинэ хөтөлбөрт, стратегийн сургалт, байлдааны бүсийн нэгдсэн сургалт, цэргийн ангийн төрөлжсөн сургалт, хувийн сургалт гэсэн 4 давхарга хуваажээ. Сургалтын агуулгын нэгдсэн сургалтаар төрөлжсөн сургалтад удирдамж болгож, төрөлжсөн сургалтаар нэгдсэн сургалтад тулгуур болгон, байлдааны бүсийн сургалт нь үүрэг биелүүлэх,төрөлжсөн сургалт нь чадавхыг өндөржүүлэхэд чиглэж, бодит байлдааны сургалтын практик туршлагыг бүх талаар эзэмшиж, гадаад дотоодын нэгдсэн сургалтын үр ашигтай аргуудыг ашиглан, сургалтын агуулгыг шинэчилнэ гэдгээ онцолжээ.
\Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |