|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд БНАСАУ 2000 оны Умард, Өмнөд хоёр талын тохиролцсон "6-р сарын 15-ны хамтарсан тунхаг"-ийг хэрэгжүүлж, Умард, Өмнөдийн харилцааг сайжруулах зам болгохыг БНСУ-д хандан уриалжээ.
Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мөн өдөр өгүүлэл нийтэлж "6-р сарын 15-ны хамтарсан тунхаг"-ийг нийтлээд 17 жил болж байна. Энэ тунхгийг хэрэгжүүлснээс болж, Умард, Өмнөдийн харилцаа нэгэн үе эв зохицол, нягтралын цаг үед орсон юм гэжээ.
Өгүүлэлд, "6-р сарын 15-ны хамтын тунхаг" бол Умард, Өмнөдийн харилцааны асуудлыг зохицуулах зорилгоор үндэстний хамтын нэгдлийн их хөтөлбөр болох юм. Умард, Өмнөд, мөн гадаад дахь бүх үндэстэн энэ тунхагийг хүндэтгэн хэрэгжүүлж, Умард, Өмнөдийн харилцааны өөрчлөлт, их хувьслыг биелүүлэх ёстой гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |