• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон Өмнөд Азийн олон орны худалдааны хэмжээ 10 жилд хоёр дахин өсжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 10:05:47

Жүншинь агентлагийн мэдээ, 12-нд, Хятад-Өмнөд Азийн бизнесийн 12-р чуулга уулзалт Күньмин хотод болжээ. Эх сурвалжаас үзвэл, Хятад болон Өмнөд Азийн олон орны худалдааны хэмжээ 10 жилд хоёр дахин өсөж, 110 гаруй тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдийн засаг нь түргэн хөгжиж буй Өмнөд Азийн орнууд улам олон аж ахуйн нэгжийн анхаарлыг татаж байна.

Сүүлийн жилүүдэд, Хятад, Өмнөд Азийн орнууд худалдаа, хөрөгө оруулалт, дэд бүтэц, үйлчилгээ зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа хөгжсөн байна. 2016 онд, Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу эргэн тойрны орнууд дахь хөрөнгө оруулалтад Өмнөд Азийн орнууд ихэнх тоог эзэлж байна. Үүний тулд, энэ удаагийн чуулга уулзалт "Интернет+" хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ хөгжилд туслах, Хятад, Энэтхэгийн аж ахуйн нэгжийн эздийн уулзалт, Балбын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, худалдааг танилцуулах хурал зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж, Хятад, Өмнөд Азийн олон орны засгийн газар, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд сайхан боломж бүрдүүлжээ.

Хятадын Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх комиссын орлогч дарга Лү Пэнчи, Хятадын аж ахуйн нэгжүүд Өмнөд Азид хөрөнгө оруулж байгаад маш их баярлаж байна. Хятадын Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх комисс аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, Өмнөд Азид хөрөнгө оруулалт хийж, Хятадын туршлага, техник, хөрөнгө мөнгийг Өмнөд Азид оруулж, Өмнөд Азийн хөгжилд туслан, худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөх болно гэжээ.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе