• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Люксенбургийн ерөнхий сайд Хавиер Беттелтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 10:30:27

12-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад албан ёсны айлчлал хийж буй Люксенбургийн ерөнхий сайд Хавиер Беттелтэй хэлэлцээ хийжээ.

Ли Кэчян: Люксенбург бол Хятадын Европын холбооны орнуудын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад, Люксенбург хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш харилцан хүндэтгэх, эрх тэгш байх зарчмыг баримтлан, хоёр талт харилцаа урт хугацааны турш эрүүл тогтвортой хөгжиж, Хятад, Европын харилцааны хөгжилд үлгэр жишээ болсон. Хятадын тал Люксенбургийн талтай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, олон улс, бүс нутгийн асуудлаар ойлголцол зохицуулалтаа нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг бий болгохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Ли Кэчян : Хятадын тал Люксенбургийн талтай хамт давуу талаа хуваалцан, хоёр орны худалдаа хөрөнгө оруулалт, санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, банк санхүү, хяналт удирдлагын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, агаарын аяллын нислэгийн эрхийг өргөжүүлэх хэлэлцээгээ биелүүлж, ган төмрийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг эрэлхийлж, нийгэм, соёлын солилцооны индрийг нэмэгдүүлэн, хоёр орны цаашдын харилцааны суурь болох иргэний харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян: Хятадын тал Европын холбоотой харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилдаг. Олон улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Хятад, Европ хоёр тал худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй, дөхөм байдлыг хамтдаа бий болгож, эдийн засгийн даяаршлыг багтаамжтай, харилцан ашигтайгаар хөгжүүлэн, НҮБ-ын хууль тогтоол, Дэлхийн Худалдааны Байгууллагын тогтоол зэрэг олон улсын хэв журмыг хамгаалж, Хятад, Европын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх эрүүл орчны бий болгохоор хичээх хэрэгтэй гэжээ.

Уулзалтын дараа Ли Кэчян, Хавиер Беттел нар хоёр талын нийгмийн баталгаа, банк санхүү, агаар аялал, кино урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе