|
|
||
13-нд Бээжин хотноо Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван И Панамын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Де Сайнт Малотай хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.
Ван И: Би саяхан Панамын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Де Сайнт Малотай "БНХАУ, БНПУ дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээ"-нд гарын үсэг зурлаа. Уг албан мэдээнд дэлхийд нэг л Хятад улс байдаг, БНХАУ-ын засгийн газар Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг мөн гэдгийг Панам хүлээн зөвшөөрсөн. БНПУ-ын засгийн газар Тайваний талтай "дипломат харилцаа" гэгчээ даруй тасалж, Тайваний талтай албаны ямар ч харилцаагүй байх, албаны ямар ч хэлхээ холбоогүй байхаа амласан гэжээ.
Ван И: БНХАУ, БНПУ албан мэдээнд гарын үсэг зурсан өдрөөс дипломат харилцаа тогтоосноо хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бол түүхэн үйл явдал бөгөөд Хятад, Панамын харилцаанд шинэ хуудас нээсэн байна гэжээ.
Ван И: Хоёр тал бүх шатны салбар бүрт найрсаг хэлхээ холбоо тогтоож, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх болно. Хоёр тал хамтдаа хөгжихөөр зорилго болгож, давуу талаараа харилцан нөхөвөрлөж, худалдаа, хөрөнгө оруулалт, тэнгисийн үйл хэрэг, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг өргөн салбарт хамтран ажиллаж, хоёр орон, хоёр ард түмэнд үр ашиг хүртээнэ. Панамын талын "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшааж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |