|
|
||
"Хөгжилд хөтөлсөн 70 жил" Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын нээлтийн ёслол ӨМБИС-ийн Эрээн хот дахь олон улсын дээд сургуульд болов. Нээлтийн ёслолд хоёр орны сэтгүүлчид, холбогдох удирдлага, оюутан, хэвлэл мэдээллийнхэн нийт 100-аад хүн оролцов.
Нээлтийн ёслолд Монголын сэтгүүлчдийн багийн ахлагч, МСНЭ-ийн УЗ-ын гишүүн Ц.Оюундарь үг хэлэв.
20170613Ts.Oyuundari.mp3 |
ӨМӨЗО-ны байгуулагдсан 70 жилийн ойг тохиолдуулан "Хөгжилд хөтөлсөн 70 жил" Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг ӨМӨЗО-ын Хэвлэл мэдээллийн алба санаачлан, ӨМ-ын радио телевиз зохион байгуулж байгаа юм. Сурвалжилгын баг МҮОНРТ, МОНЦАМЭ, "Өдрийн сонин" , "Өнөөдөр сонин" зэрэг хэвлэл мэдээллийн 12 сэтгүүлч, ХОУР, Талын дуу хоолой радио, Өвөр Монголын Одон телевиз, "Солонго" мэдээллийн төвийн 10 сэтгүүлчээс бүрджээ. Энэ удаагийн хамтарсан сурвалжилга нь 6-р сарын 9-18-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Эрээн хот, Шилийнгол, Улаанцав, Улаанхад зэрэг аймаг хот, хилийн боомтоор аялж, 70 жилийн турших нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, соёл түүхтэй танилцан, мэдээлэл хийх болно.
ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав Эрээн хотоос мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |