• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цахар баруун гарын хойд хошууны түүх соёлтой танилцлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 16:40:01

"Хөгжилд хөтөлсөн 70 жил" Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Эрээн хот дахь сурвалжилгаа өндөрлүүлээд Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуунд очиж, "Асар урлагийн чуулга", "Цахар соёлын музей" зэрэг түүх соёлын байгууллага, мөн төмсний үйлдвэрлэлтэй танилцлаа.

"Хөгжилд хөтөлсөн 70 жил" Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын багт МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, "Өдрийн сонин" , "Өнөөдөр сонин", UBS телевиз, TV5, barilga.mn, fact.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч, ХОУР, "Талын дуу хоолой" радио, ӨМОТ, "Солонго" мэдээллийн төвийн 10 сэтгүүлчтэй нийт 22 сэтгүүлчдээс бүрдсэн юм.

"Асар урлагийн чуулга"-ын уран бүтээлчдийн тоглосон "Үрээ хүлэг морь" хэмээх хуучрын аялгууг мэдээний эхэнд байрлуулсан болно.

ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав нар Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуунаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе