• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юань гүрний дээд нийслэл, музейтэй танилцлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 16:41:25

 

Сэр сэр салхи, бур бур бороо дагуулсан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг болжмор жиргэж, хөхөө донгодсон Шилийнгол аймгийн Шулуун хөх хошуунд байрладаг Юань гүрний дээд нийслэлийн туурь, музейтэй танилцлаа.

"Хөгжилд хөтөлсөн 70 жил" Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын багт МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, "Өдрийн сонин" , "Өнөөдөр сонин", UBS телевиз, TV5, barilga.mn, fact.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч, ХОУР, "Талын дуу хоолой" радио, ӨМОТ, "Солонго" мэдээллийн төвийн 10 сэтгүүлчтэй нийт 22 сэтгүүлчээс бүрдсэн юм.

Юань гүрний дээд нийслэл Шанд хотын тууриас хүргэж буй ярилцлагыг эхний бичлэгээс хүлээн авч сонсоно уу. МҮОНР-гийн сэтгүүлч, нэрт яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав нар Юань гүрний дээд нийслэл Шанд хотоос мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе